Wednesday, October 1, 2014

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ


Мэдээллийн технологийн аюулгүй байдал

 Программ хангамж, өгөгдөлийн бааз, тэдгээрийг дэмжих техник хэрэгсэлийн аюулгүй ажиллагааг хангах, гадны нөлөөлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг мэдээллийн технологийн аюулгүй байдал хэмээн үзэх болжээ

Мэдээллийн технологийн аюулгүй байдлын үзүүлэлтүүд: 

§Аюулгүй байдлыг хангах шаардлагууд;

§Технологийн аюулгүй байдлыг хангах нөөц;

§Программ хангамж, өгөдөлийн баазын үйл ажиллагааны аюулгүй байдалд нөлөөлөх гадаад дотоод хүчин зүйл;

§Программ болон өгөгдлийн алдаанаас үүсэх аюулын нөлөөллийг бууруулах арга;

§Мэдээллийн бодит аюулын нөхцөлд технологийн аюулгүй байдлыг тодорхойлох зэргээр мэдээллийн технологийн аюулгүй байдлын тодорхойлогддог.

§Мэдээллийн системийн үйл ажиллагаанд аюул учруулж  болзошгүй программ, техник хангамжийн өгөгдөлийн баазын алдаа гажигийн магадлал

§Мэдээллийн системийн үзүүлж болох аюулын хэмжээ

§Аюулгүй байдалд хүргэж болох аюулын давтамжийн хугацаа /баталгаат байдал/

§Мэдээллийн системийн үйл ажиллагааг сэргэх боломж

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлагууд;

§Хэрэглээ, ашиглаж байгаа техник хангамж, үйл ажиллагаа функцийн өөрчлөлт шинэчлэл, конфигурацийн хөгжлөөс хамааран бүтцийн хувьд онцын өөрчлөлтгүйгээр шийдвэрлэх энгийн уян хатан архитектуртай байх;

 §Аливаа аюулын үед өгөдөлийг алдаанаас найдвартай хамгаалах, гэмтэх, устах, түүнчлэн хэрэглэгчийг тогтоох, ачаалалыг тэнцвэржүүлэх резерв үүсгэх мэдээллийн системийн үйл ажиллагааг сэргээх нөхцөлөөр хангагдсан байх ;

§Хэрэглэгч мэдээллийн системд хандлах боломж энгийн  янз бүрийн интерфейсүүдийг ашиглах боломжтой байх;

§Мэдээллийн системийн ашиглалтын баримт бичиг байх.

Технологийн аюулгүй байдлыг хангах нөөц;

§Аюулгүй байдлын нөөцийг мэдээллийн системийн шууд гүйцэтгэх үйл ажиллагаанд шаардлагатай нөөц, мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангах нөөц гэж ангилдаг.

§Мэдээллийн системийн аюулгүй ажиллагааны нөөц  иргэний системд 5-20% онц чухал дэд бүтэц болон тусгай зориулалтын системд 100-300% байхаар тогтоодог.

§Мэдээллийн системд ажиллах хүний нөөцөд хувь хүний манлайлалаас илүүтэйгаар бүхэл бүтэн багийн гар нийлэмжтэй ажиллагаа, чадвар туршлагыг илүүтэйд үздэг.  

Программ болон өгөгдлийн алдаанаас үүсэх аюулын нөлөөллийг бууруулах арга

Программ болон өгөгдөл хэрэглээний бүх хугацаанд гарч болзошгүй алдааг урьдчилан сэргийлэхээр төлөвлөх, программын хэлийг зөв сонгох

Программ болон өгөгдөлийн баазын алдааг хэрэглээний бүхий л хугацаанд илрүүлж арилгах арга хэмжээг системтэйгээр туршилтын болон ашиглалтын хугацаанд гүйцэтгэх

Ашиглалтанд шилжүүлэхээс өмнө программ болон өгөгдөлийн баазын хэрэглээний чанар, аюулгүй байдлыг хүрсэн үр дүнг батагаажуулах.

Мэдээллийн бодит аюулын нөхцөлд технологийн аюулгүй байдлыг тодорхойлох

§Бодиттой болон гадаад орчны олон хувилбараар аюул заналын нөхцөл байдлын имитац хийсэн нөхцөлд удаан хугацааны тест

§Программ хангамжийг рестарт хийх замаар идэвхтэй тест хийж системийн үйл ажиллагаа сэргэх, тооцоолох үйл ажиллагаа удирдлагын найдвартай, аюулгүй байдлыг тогтоодог

§Удаан хугацааны тестийн үр дүнд алдаа илрэхгүй бол ашиглалтад шилжүүлдэг /ерөнхий жишгээр хэрэглэгч зөвхөн нэг алдааг хоёр сарын турш илрүүлэх/

Техник хангамж

§Технологийн аюулгүй байдлыг хангах үүднээс батлан хамгаалах болон онц чухал  дэд бүтцийн программ хангамжийг улсын хэмжээнд шийдвэрлэдэг

1.АНУ  STARS,

2.Франц   LTR-3,

3.Англи   ALVAY,

4.Европын холбоонд   ESPRIT.

§АНУ-ын хуулиар энэхүү үйл ажиллагаанд зөвхөн өөрийн улсын техник хангамжийг хэрэглэдэг

ÒТөгсгөл

Батлан хамгаалах, онц чухал дэд бүтцийн системийн программ хангамж, Иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын үнэ цэнэтэй мэдээллийн баазын аюулгүй байдлыг хангах нь мэдээлжсэн нийгмийн нэгэн чухал хэрэгжүүлэх арга хэмжээний нэг хэсэг.

No comments:

Post a Comment

Сайтад сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа дахин зочлоорой...